
Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, нийт экспортын бүтээгдэхүүний 8 хувийг эзэлж байгаа юм. Жар гаруй сая малтай манай орны хувьд экспортыг нэмэгдүүлэх боломж хангалттай бий гэж салбарын сайд үзэж байна.
Иймд энэ хавраас эхлээд малын гаралтай түүхий эдийн үнийг бууруулахгүй, өсгөхөд анхаарна гэж мэдээллээ. Өнгөрсөн жил кг тутамдаа 100 мянга хүрч байсан ноолуурын үнийг энэ хавар 110 мянгаас буулгахгүй байх бодлогыг барьж ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ. Тэрбээр малын гаралтай түүхий эдийн чанарыг дээшлүүлж үнийг өсгөхөд дор бүрнээ анхаарч, хичээх үүргийг 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нарт өглөө. Түүний яриаг сонсгоё.
Ч.Улаан: Энэ хавар ноолуурын үнийг 110 мянгаас буулгахгүй байх бодлого барина | ||
Үзсэн: 2194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.