
Нийт нутгаар цаг агаар огцом дулаарч байгаатай холбоотойгоор малчид, ард иргэдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цас хайлж жалга, суваг болон голын мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн гуу, жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм нь ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг анхааруулж байна.
Шар усны үерээс сэрэмжлээрэй | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.