Шууд Chart

Нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлнэ

2019-02-27 11:03:29

Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг албан ёсоор задлах, малчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалах ажлыг энэ долоо хоногт албан ёсоор эхэлнэ. Эхний ээлжинд өвс, тэжээлийн нөөц нь багассан аймаг, сумдад хямд өртгөөр шаардлагатай хэмжээгээр нь хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна.

Өвс, тэжээлийн үнийг зах зээлийн үнээс 50 орчим хувиар хямд борлуулахаар зэхэж байгаа юм. Энэ талаар салбарын яамнаас тодрууллаа. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх ингэж ярилаа.

Нөөцийн өвсийг задлах, борлуулах ажлыг зохион байгуулах талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Гарсан шийдвэрийн дагуу холбогдох байгууллагууд, орон нутаг ажиллана.


Нөөцийн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлнэ   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй