
Цахим орчноор "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна.
Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна. Энэ ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдье гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжилно уу | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.