
Цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх дээд хэмжээний уулзалт цагийн дараа эхлэх гэж байна. Энэ уулзалтаар 2 улсын төрийн тэргүүн яриа хэлэлцээрийн үр дүнд тулгуурлан гэрээ байгуулж гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа.
Лхагва гарагт Вьетнамын нийслэл Ханой хотын Метрополь зочид буудалд боллоо. 2 улсын тэргүүн хагас цаг хүрэхгүй хугацаанд орчуулагчдынхаа хамтаар ганцаарчилсан уулзалт хийж, дараа цөөн тооны албаны хүмүүстэй хамт оройн зоог барилаа. Яриа хэлэлцээний үеэр Умардын удирдагч Ким Жон Ун, “Үл ойлголцол үл итгэлцлийг үл тоон Ханой хотод ирлээ” гээд уулзалтаас гайхалтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа, мөн энэ зорилгоо биелүүлэхийн тулд бүх талаар боломжтой гэснээ хийх болно хэмээн хэлсэн байна. Харин Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, “цөмийн зэвсгээс ангижрах тал дээр тодорхой алхам хийвэл Умардын талд тусалж дэмжихэд бэлэн” гэдгээ дахин илэрхийлсэн байна. мөн, “Умард Солонгост эдийн засгийн маш том боломж байна” гэж боддог талаараа Дональд Трамп хэлжээ.
Умард Солонгосын төрийн хэвлэлд хоёр улсын тэргүүний хэлсэн үгийг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Энд бичсэнээр Америкийн ерөнхийлөгч энэ удаагийн уулзалт өмнөхөөс илүү уулзалт болно гэж найдаж байгаагаа хэлжээ. Мөн, тэрээр пүрэв гарагт хэвлэлийн хурал хийх тухай дуулгасан байна. Харин Ким Жон Ун уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамптай олон сонирхолтой асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа" хэмээн ярилаа гэж Умардын хэвлэлд бичжээ.
Цагаан ордны мэдээлснээр 2 дахь өдрийн ганцаарчилсан уулзалт орон нутгийн цагаар пүрэв гарагийн 9 цагт эхэлнэ. Үргэлжлүүлэн 2 талын албаны хүмүүс зөвлөхүүд дээд хэмжээний уулзалтыг өргөтгөж, дараа нь өглөөний цай ууцгаана. Вьетнамын цаг манай цагаас 1 цагаар хоцорч байна.
Ким Жон Ун: Үл ойлголцол үл итгэлцлийг үл тоон Ханой хотод ирлээ | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.