Шууд Chart

Уурхайд осолдсон хүмүүсийг аврахаар ажиллаж байна

2019-03-01 10:08:34

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан "Эко Алтан Заамар" компанийн уурхайд осол гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Энд осол болсон тухай дуудлагыг ОБЕГ-т өчигдөр 16 цаг 56 минутад өгсөн байдаг. Дуудлагын дагуу Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, уул уурхайн аврах албанаас 10-аад хүн, мөн ЦЕГ, МХЕГ-аас хүмүүс очиж ажиллаж байна.

Ингээд тухайн газар ажиллаж байгаа сэтгүүлч н.Батцэцэгтэй холбогдож утсаар авсан мэдээллийг сонсгоё.

Осол болсон газар хоёрдугаар сарын 27-ны шөнө газар хөдөлсөн гэсэн мэдээлэл байна. Газар хөдлөлтийн хэмжээг 4.6 балл гэж тодорхойлж байна. Манай сэтгүүлчийн өгсөн мэдээллээр уурхайн нэг эксватор, нэг бульдозер дарагдсан. Тухайн үед есөн хүн ажиллаж байснаас хоёрыг нь өчигдөр шуурхай ажиллаж аварсан. Тэдний биеийн байдал сайн байгаа гэж байна.

Харин өнөөдөр үлдсэн хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Гэхдээ осол болсон газар их хэмжээний ус урсан орж ирж байгаа, мөн эгц газар учраас ажиллагаа явуулахад нэлээд хүндрэлтэй байна.  


Уурхайд осолдсон хүмүүсийг аврахаар ажиллаж байна   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй