Шууд Chart

“Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль хэрэгжиж эхэллээ

2019-03-01 10:18:27

Өнөөдрөөс “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийн хэрэгжүүлж эхэлнэ. Тэгвэл иргэдэд хүнсээ цуглуулах, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ даавуун уутыг ашиглах зөвлөмжийг холбогдох байгууллагууд өгч байна.

Хууль хэрэгжиж эхэлсэн учраас аж ахуйн нэгж, иргэд, худалдааны төвүүд дор бүрнээ хуулиа дагаж мөрдөхийг анхаарууллаа. Хуулийн хэрэгжилттэй холбоотой төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтыг байнга хийнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга н.Баярболдын ярианд анхаарлаа хандуулъя.


“Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль хэрэгжиж эхэллээ   
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй