
Хувьцаат компаниудын 5 хувь, түүнээс илүү хувьцааг эзэмшигчдийг бид мэддэггүй. Мэдээлэл нь ч нууц байдаг байх нь. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд “Хувьцаат компаниудын 5-аас дээш хувийг эзэмшигчдийн мэдээлэл ил тод байх ёстой” гэж заасан ч хэрэгждэггүй байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ОУ-ын жишгээс гажсан журам хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн, цаашлаад олон нийтийн мэдэх эрхэнд тээг болсон хэвээр. Компанийн засаглалын ҮЗ-ийн дарга Д.Ганбаярын ярианд анхаарлаа хандуулна уу...
Монголын хөрөнгийн зах зээлд 7 тэрбум ширхэг хувьцаа эргэлддэг. Гэхдээ үүний дөнгөж 5 хүртэл хувийг нийт хувьцаа эзэмшигчдийн 99 хувь нь эзэмшиж байна. Гэтэл нийт хувьцаа эзэмшигчдийн 0,1 хувь буюу 250 гаруй хүнд нийт хувьцааны 70 хувь нь төвлөрсөн” гэсэн мэдээг Санхүүгийн зохицуулах хорооны мэдээнээс харж болно.
Саналын эрхгүй, жижиг хувьцаа эзэмшигчид байнга асуудалтай тулгардаг шалтаг, шалтгааны нэг ч байж болох юм.
Хувьцаат компаниудын ашиг хүртэгчид нууц хэвээр байна | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.