Шууд Chart

АНУ H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад Монгол Улсыг дахин оруулжээ

2019-03-04 13:29:18

АНУ гадаад улс орноос ажилчин авах H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад манай улсыг дахин оруулжээ. Анх 2018 онд Монгол Улс уг жагсаалтад орж, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах Н2-А визийг таван иргэн, хөдөө аж ахуйн бус чиглэлээр ажиллах Н2-В визийг хоёр иргэн авсан. Одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж уг визэнд хамрагджээ. Визэнд хамрагдах асуудал нь төрийн аль нэг байгууллага, ГХЯ болон Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хамаарахгүй, АНУ-ын хувийн хэвшлээс ирүүлсэн саналын дагуу явагдаж байгааг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал н.Гансүх тодотголоо.

АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан дэлгэрэнгүй танилцуулгыг ГХЯ-ны Консулын газар “Consul.mn” цахим хуудаснаа нийтэлжээ. 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн гурван улсыг жагсаалтаас хасчээ. 


АНУ H2 визнийхээ шинэчилсэн жагсаалтад Монгол Улсыг дахин оруулжээ  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй