Шууд Chart

Нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2019-03-05 09:35:40

"Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нурангид даруулсан дөрвөн иргэнээс хоёр иргэний цогцсыг гаргаж аваад байгаа. Онцгой байдлын аврагчид үлдсэн хоёр иргэн болон экскаватор бульдозер зэргийг нуранги дороос гаргах ажиллагаа үргэлжилж байна. Хананаас их хэмжээний ус гоожиж байгаа. Уснаас болж их хүндрэл гарч байна. гэж Онцгой байдлын газрын дэд дарга Б.Ууганбаяр ярьж байна.

Карьерын хойд хананаас нуралт үүссэн байна. Хөрсний нуралт 75 метр өндөр, 125 метр өргөн газарт хөрс нурсан. Мөн уурхайн ойролцоо зургаан нуур тогтсон байгаагаас гурав нь устай байна. Энэ ус нь хөрсний нуралт үүсэх нэг шалтгаан болсон. Осол гарах болсон үндсэн шалтгаануудыг нэгтгээд өнөөдөр лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа дүгнэлтийг бүрэн гаргаж дуусгаж дуусна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ. 


Нурангид даруулсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй