Шууд Chart

Барилгын гаднах дүүжин өргүүрийг буруу ашигласнаас болж осол гардаг

2019-03-06 14:47:51

Барилгын гаднах дүүжин өргүүрийг буруу ашигласнаас болж осол аваар гардаг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын гадна фасад хийхийг 2018 оны 11 дүгээр  сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хориглосон. Учир нь ажилчид хүйтний улиралд даарч хөрснөөс ажиллах чадвар буурч дээрээс юм унагах, дүүжин өргүүр ашиглах дүрэм баримталдаггүй зэргээс аюулгүй ажиллагаа алдагдуулдаг байна.

Оны өмнөхөн барилгын гаднах дүүжин өргүүрт мэргэжлийн бус хүн ажиллаж байгаад амиа алдсан хэрэг гарсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч н.Эрдэнэхүү ярилаа.

Өргөх механизмын аюулгүй ашиглах дүрмийг мөрдөөгүйгээс 2014 онд 11 хүн нас барж, 14 хүн гэмтсэн ноцтой 9 осол гарч байсан юм.


Барилгын гаднах дүүжин өргүүрийг буруу ашигласнаас болж осол гардаг   
Үзсэн: 2142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй