
Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюулаас сэрэмжилж, таван цэгт хяналтын пост ажиллаж байна. Энэ сарын 9-ний өдөр Хөвсгөл нуурын мөс цөмөрч “УАЗ 451” загварын машинаар зорчиж явсан гурван иргэн осолдсон юм. Амиа алдсан иргэд Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын иргэдийн зорчдог замаар явж байжээ.
Осол болсон газар мөсний зузаан 3-5 см байсан нь тогтоогдсон. Тухайн иргэд мөсний баярт оролцчихоод буцах замдаа осолдсон гэж Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга н.Дуламсүрэн хэллээ.
Иймд Хөвсгөл нууран дээгүүр зорчихыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.
Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 10 тохиодол бүртгэгджээ.
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлсэн хяналтын пост ажиллаж байна | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.