
Хөдөө орон нутгийн сургууль, дотуур байрны нүхэн жорлонг боловсон 00 болгоно. Манай улсын нийт хүн амын 65 хувь нь бохирын төвлөрсөн шугамд холбогдоогүй сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдардаг. Тэр дундаа хөдөө орон нутагт энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тодруулбал, улсын хэмжээнд нийт дотуур байрны 61 хувь нь гадаа байрлах нүхэн жорлонтой. Тиймээс БСШУСЯ-аас үүнд онцгой анхаарч ажиллана гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.
2016 онд “Нүхэн жорлон, бохирын нүхний техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталсан. Гэвч энэ стандартыг мөрдөж байгаа газар нэг ч байхгүй байна. Нүхэн жорлонг өөрчилж сайжруулбал гэдэсний халдварт өвчин үүсэх нөхцөл буурна гэдгийг мэргэжлийнхэн хэллээ.
Орон нутгийн сургууль, дотуур байрны нүхэн жорлонг боловсон 00 болгоно | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.