Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй барилга барихыг уриалав

2019-03-12 13:29:27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй барилга байгууламжийг барихын тулд анхнаасаа зураг төслөө зөв, стандарт нормын дагуу гаргах ёстой. Нэгэнт буруу хийсэн зураг төслөөр баригдсан барилгыг хүлээж авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулж шалгуулах нь ямар ч үр дүнгүй гэж "Жайка" олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ахлах зөвлөх Чиба Хисао ярилаа.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй барилга байгууламж барих хууль тогтоомж, стандарт хангалттай байна. Харин үүнийгээ нэг бүрчлэн хэрэгжүүлж, хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжид барилга барих зөвшөөрөл олгохгүй байх нь чухал байна гэж тэрбээр хэллээ. 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй барилга барихыг уриалав  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй