Шууд Chart

Хамарын хийдийг тамхигүй бүс болгоно

2019-03-12 13:34:15

Хамарын хийдийг тамхигүй бүс болгохоор төлөвлөж байна. Хамарын хийдийг тамхигүй аялал жуулчлалын бүс болгохоор хийдийн хамгаалалтын захиргааны алба хаагчид, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад аймгийн удирдлагууд саналаа явуулсан байна.

Дөрөвдүгээр сараас эхлээд Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчид нэмэгддэг учраас одооноос дүрэм журмаа баталж аялагчдад мөрдүүлэх бэлтгэл ажлыг хийж эхлэхийг Дорноговь аймгийн Засаг дарга үүрэг болгожээ. 


Хамарын хийдийг тамхигүй бүс болгоно  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй