
Боловсролын салбарт гарч байгаа нэг шинэчлэл бол ЕБС-ийн сурагчдын амжилтыг 1-8 гэсэн үнэлгээгээр дүгнэх. Энэ нь хүүхдийг сайн, муу гэхээсээ илүүтэй цаашид амжилт гаргахад дэмжлэг болно. Мөн сурагчийн алдааг бодитой олж харах программчилсан системийг сургуулиудад нэвтрүүлээд байна. Үүнийг энэ онд улам боловсронгуй болгоно гэж Боловсролын Үнэлгээний төвийн захирал н.Ган-Эрдэнэ хэллээ.
Өнгөрсөн жил 780 сургуулийн улсын шалгалтыг анх удаа нээлттэй даалгаврын сангаас зохион байгуулснаар шалгалтын тест задардаг гэх хардлагад цэг тавьсан гэдгийг тэрбээр онцоллоо.
Сурагчийн алдааг бодитой олж харах программчилсан системийг нэвтрүүлээд байна | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.