Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монгол Улс тэтгэврийн даатгалын хэтийн тооцооллын мэргэжилтэнтэй болно

2019-03-13 15:05:35
Error loading player: No playable sources found

Монгол Улс тэтгэврийн даатгалын хэтийн тооцооллын мэргэжилтэнтэй болно. Япон улс тэтгэврийн даатгалын хосолсон тогтолцоотой, энэ даатгалын тусгай байгууллагатай улс юм. Мөн ирээдүйн тэтгэврийн нөхцөл байдлыг урьдчилан судалдаг мэргэжлийн баг ч бий. Харин манай улс тэтгэврийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн гэх зэрэг 5 даатгалыг нэг дор төвлөрүүлдэг.

Мөн хэтийн тооцооллыг хийдэг мэргэжилтэн байдаггүй. Тэгвэл анх удаа Японы "Жайка" төслийн хүрээнд энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэж эхлээд байна. НДЕГ-ын мэргэжилтнүүд таван сарын хугацаатай суралцахаар эхний ээлж нь Япон улсыг зорьжээ. НДЕГ-ын мэргэжилтэн н.Энхболорын ярианд анхаарлаа хандуулъя.

Наян жилийн өмнө Япон улсад нийт хүн амынх нь 3.7-оос 4 хувь нь 65-аас дээш насныхан эзэлдэг байжээ. Харин өнөөдөр нийт хүн амынх нь 27 хувь нь ахмадууд байна. Тэгвэл манай улсад мөн нийт хүн амын 4-4.7 хувь нь өндөр настнууд байна.


Монгол Улс тэтгэврийн даатгалын хэтийн тооцооллын мэргэжилтэнтэй болно  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй