
“Оюу Толгой” компани 2010-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Монголд 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлснөө мэдээллээ.
Тодруулбал, 2019 оны нэгдүгээр улиралд 57 сая 700 мянган ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ-д төлсөн талаар мэдээллээ. Мөн 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ.
Олборлолтын тухайд алтны үйлдвэрлэл өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн нь IV шат дахь хүдрийн агууламж 1.3 дахин нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Гэхдээ дараагийн шатны зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос хамаарч алтны үйлдвэрлэл ирэх саруудад, ялангуяа энэ оны II хагаст ихээр буурах төлөвтэй байгаа аж. Зэсийн дундаж агуулга ч мөн буурах төлөвтэй байгаа гэж “Оюу Толгой” ХХК мэдээллээ.
"Оюу Толгой"-н алтны үйлдвэрлэл эхний улиралд 1.8 дахин өсчээ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.