
Аливаа зүйлд хүлээцтэй хандах хандлага манай иргэдэд алга байна гэж ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Бат-Эрдэнэ ярьж байна. Өчигдөр болсон гамшгийн иж бүрэн сургуулилтын үеэр газар хөдлөлтөөс өөрийгөө хамгаалах мэдлэг мэдээлэл олж авахын оронд таниулах хуудсанд тамга даруулах гэж бужигнаан үүсгэсэн тохиолдол гарсан.
Энэ нь манай иргэд аливаа зүйлд хүлээцтэй хандах хандлага дутагдаж байгааг харуулснаас гадна “Гамшгийн соёл” гэж нэрлэгддэг соёлд суралцаж дадах хэрэгцээ байгааг харууллаа гэж тэрбээр ярьж байна.
Нийслэлд болж байгаа гамшгийн иж бүрэн сургуулилтад нийт 116 мянган өрх айл оролцсон гэсэн урьдчилсан тоо байна. Дадлага сургуулилт, эхний ээлжинд иргэд цугларах талбайд ирэх, тэндээс аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх, алга болсон, дарагдсан иргэдийг эрэн хайх аврах гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан юм.
“Гамшгийн соёл”-д суралцах хэрэгтэй | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.