Шууд Chart

2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ

2019-04-29 12:47:21

2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ. Тэдний олонх нь Ази, Номхон далайн орныг зорино гэсэн тооцоо гарчээ. Иймээс бид энэ боломжийг ашиглаж хэрэгтэй гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлж байна.

Манай улс өнгөрсөн онд 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлого оруулсан гэсэн тооцоо бий. Энэ эрчээр аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой. Дэлхийн хөгжлийн чиг хандлага ч аялал жуулчлалаа түших боллоо. Иймээс хөрөнгө оруулалт болоод боловсон хүчнээ бэлтгэх асуудалд бид онцгой анхаарна гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярилаа.

Улсын хэмжээнд 460 орчим зочид буудал, 400 шахам жуулчны бааз ажилладаг. Ойролцоогоор 34 мянга гаруй хүн ажлын байртай болжээ. 


2030 он гэхэд дэлхийн аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-29 20:55
1 сая жуулчин ав. Гол нь нисэх болон төмөр зам чадах уу. Манайд хүлээж авах зочид буудал, жуулчны бааз байна. Өрсөлдөх чадвар, аюулгүй байдлыг хангах чухал. Гол нь дэд бүтэц. Их амархан юм шиг боддог. Тэгтэл аялал жуулчлалын салбар зөвхөн өөрсдийн бололцоогоо, өөрсдийн "бор" зүрхээр явж байна. Төрийн /Төрийн үндсэн байгууллага, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Автотээврийн үндэсний төв, Орон нутгийн цагдаагийн байгууллагууд г.м./ маш их дарамт байна. Бичиг цаасаа бага болгооч ээ. Одоо бүгдээрээ харилцаатай болоо биз дээ. Тэгэхдээ энэ асуудлуудыг шийдэж болно шүү дээ. Мэргэжлийн хүмүүсээ ажиллуувал яасан юм бэ. Тэгэхдээ чадвартай хүмүүсийг хэзээ ч дэмжихгүй. Аялал жуулчлалаар 1 сая авна гэж хэлэхээсээ өмнө БОД олон жил ярилаа бүтэхгүй бол 600 мянга гэвэл яасан юм бэ Тэгтэл төмөр чадах уу, нислэг чадах уу Би муулаагүй бодит байдал ЭНЭ.

Бидэнтэй нэгдээрэй