Шууд Chart

Энэ хавар 480 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна

2019-05-01 09:15:47

Манай улс энэ хавар 480 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Харин улаан буудайг 360 гаруй мянган га талбайд тариалахад 57 мянган тонн үрийн буудай шаардлагатай. Нөөц ерөнхийдөө бүрдсэн. Дутаж байгаа 10 мянган тонн үрийн буудайг импортоор сонгон шалгаруулж оруулж ирэх учраас үрийн буудай хангалттай хүрэлцэнэ.

Өнгөрсөн намрын нөөц чийг хангалттай байна. Ахуйн нэгжүүд одоо чийг хаалтын борноо явуулах технологийн ажил хийж эхлээд байна гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.


Энэ хавар 480 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй