
2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Нийслэл хотод энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал өнөө өглөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болж, дүүргүүдийн цэргийн штабын дарга нарт үүрэг даалгавар өгсөн юм. Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдах залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэдэгдэл тарааснаас 96.1 хувь нь хүргэгдсэн байна. Одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарын ярихыг сонсъё.
Цэргийн насны иргэд цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, дипломтой ирнэ. Хэрэв оюутан бол дээр дурдсан бичиг баримтын хамтаар их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт, оюутны үнэмлэх болон төлбөр төлсөн баримт зэргийг цэрэг татлагын байранд биедээ авч очих юм.
Нийслэлд 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно | ||
Үзсэн: 2532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.