Шууд Chart

"Эрдмийн баяр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2019-05-01 15:00:24

Энэ хавар 12 дугаар ангийг 6500 гаруй сурагч, их, дээд сургуулийг 20 орчим мянган оюутан төгсөнө. Тэд эрдмийн баяр гэхээсээ илүү бөөнөөрөө цуглаж, амралтын газар зорьдог. Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар гэмт хэргийн золиос болох тохиолдол гарсаар байна.

Үүнээс урьдчилан сэргийлж жил бүр зугаалга, цэнгүүн зохион байгуулахыг хориглодог ч зөрчил гарсан хэвээр байна. Иймээс өнөөдрөөс эхлэн Нийслэлийн цагдаагийн газар хяналт шалгалтын ажлаа эхлүүлж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Тасгийн дарга н.Амармөрөн ингэж ярилаа.

Өнгөрсөн жилийн тухайд 150 гаруй оюутан, сурагч гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн долоон оюутан гэмт хэрэгт холбогдсон бол 12 нь эрүүлжүүлэх байранд орсон байна. 


"Эрдмийн баяр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ   
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй