Шууд Chart

Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд хоёрдугаар байранд оржээ

2019-07-01 13:37:54

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо Олон Улсын Граунд гольфийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байранд орсон байна. Тодруулбал 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн хүрээ жуулчны баазад болсон Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд дүүргийн ахмадын хорооны 28 тамирчин оролцож багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Дүүргийн Ахмадын хорооны баг тамирчдын ахлагч Д.Авирзэд хувийн амжилтаар нэгдүгээр байранд шалгарсан бол долоон тамирчин Алтан бөмбөгийн эзэн болсон байна.

Түүнчлэн дүүргийн Спорт хорооноос зохион байгуулсан Спорт явган аяллын аварга шалгаруулах тэмцээнд ахмадын хорооны баг тамирчид мөн амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч аваргын алтан цомын эзэд болжээ.


Олон Улсын Граунд гольфийн тэмцээнд хоёрдугаар байранд оржээ  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй