Шууд Chart

“SONY” компани сүүлд шинээр гаргасан ухаалаг цагаа танилцууллаа

2013-07-09 12:18:26

“Sony” компанийн “Smart Watch 2” ухаалаг цаг нь ус болон шороо тоосны хамгаалалттай (IPS57 стандартыг хангасан) 41,6х41,1х9 мм-ийн хөнгөн цагаан болон хуванцар гэртэй, таны “Facebook”, “Twitter”-т ирсэн шинэ мэдээ мэдээллийг танд мэдэгдэх функцтэй юм байна.

Энэхүү ухаалаг цаг нь 220х176 цэгийн нягтаршилтай 1,6 инчийн дэлгэцтэй, NFC чипийн тусламжтай Bluetooth 3.0-ийг хүлээн авах боломжтой, micro-USB порттой, зайны хувьд нэг удаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд ажлын горимд 3-4 өдөр ажиллах боломжтой ажээ.
 
 
Дээрх ухаалаг цаг нь Android 4.0 үйлдлийн системээр ажилладаг. “Sony Smart Watch 2” цаг нь 2013 оны 9-р сараас эхлэн худалдаан гарах бөгөөд Европын зах зээл дээр 199 еврогийн үнэ ханшаар худалдаалагдах ажээ.

“SONY” компани сүүлд шинээр гаргасан ухаалаг цагаа танилцууллаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-19 16:40
мэдээ авчихаад ичихгүй Нийтэлсэн: Ц.Батгүр гээд нэрээ тавьсан байгаа юм даа. Дурак чинь
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-07-19 16:39
төрөөс төсөв авдаг танайх шиг байгууллагын цахим хуудас мэдээ хулгайлаад байхаар бусад нь ях болж байна энэ мэдээ чинь http://businessnews.mn/read-technology/16096/sony_kompani_uhaalag_tsagaa_taniltsuullaa линк дээр байгаа худлаа гэвэл ороод үздээ Админаа. Ядаж мэдээ авсан бол эх сурвалжийг нь дурдаад линкийг нь холбочих ёс зүй алга гэж үү

Бидэнтэй нэгдээрэй