Шууд Chart

Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна

2019-09-29 16:02:25

Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот - Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв.

Хэдийгээр бороо хуртай байж хугацаа алдсан ч ажлаа төлөвлөсөн хугацаанд нь, чанартай гүйцэтгэж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Азийн хөгжлийн банк, Арабын сангийн хөрөнгөөр Бэрх тосгоныг Дадал сумтай хатуу хучилттай замаар холбохоор үндсэндээ тохиролцоод байгааг хэлэв.

Хэнтий аймаг энэ жил 134 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Чингис хаан хот – Бэрх чиглэлийн зам юм. Зам ашиглалтад орсноор зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дадал суманд хэрэгжүүлж байгаа “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг шат ахина.

Үүнээс гадна Хэнтий аймаг төвдөө 10 тэрбум төгрөгөөр авто болон явган хүний зам тавьж байна. Мөн цагдаа зэрэг төрийн байгууллагын барилгыг шинээр барьж, 10 сумын эрчим хүчний хангамжийг сайжруулан, зургаан багийг өндөр хүчдэлээр холбосон. Ирэх жил 145 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа тухай аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэллээ

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Ахмадаа хүндэтгэе” уулзалтад оролцлоо. Тэрээр эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмадуудад Ахмадын баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэлээ.


Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна  
Үзсэн: 3179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 15:10
Хэнтийн ямар 6 сум цэвэр бохирын шугамтай болсон юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 12:41
Ajlin amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 12:41
Ajlin amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-09-30 18:08
Аймгаас Бэрх хүртэл 75км. Үүний 20 км -замыг энэ ондоо ашиглалтад оруулж байгаа юм байнаа. Дадал хүртэл 225км дутуу, 1 жилд л 20км зам тавиад байвал.... мөн ч хол байна даа, хэзээ замтай болох бол доо???
Зочин [127.0.0.xxx] 2019-09-30 10:27
20см бетонтой гэж дагздахаа болиорой шороон дээрээ 4см асфалттай бид нар очиж зураг авах гэтэл сандраад хөөж байснаа санаарай. Чин тал клонкын тэнд хуучин замтай нийлж байгаа хэсэг нь бол бүүр арай л нимгэн 2см байна лээ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-29 18:38
Нэг мөсөн Дадал хүртэл барьчаад нээгээсэй, тэхгүй бол дараагийнхийг нь барьсаар бтал өмнөх нь сүйдчих вий, нэг мөсөн энэ жил гүйцээчихгүй гэж давраад ххэ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-29 18:13
Дадалтай хатуу хучилтаар холбогдчихвол мѳн гоё оо

Бидэнтэй нэгдээрэй