Шууд Chart

Тапир гэх сонин амьтан

2014-03-07 11:31:16

Тапир гэх энэ амьтан их сонин төрхтэй бөгөөд богино сүүл, зааны хошууны богино хувилбар гэмээр уян хамартай. Зарим Тапир бор саарал өнгөтэй байхад зарим нь хар өнгийн толгой, хөлтэй цэнхэр цагаан өнгийн нуруу, гэдэстэй байдаг.
Тапир нь морь, хирс хоёртой хамаатнууд ч гэсэн энэ амьтныг харахад аль алинтай нь адил төстэй шинж огт харагдахгүй юм. 

Харин тэд өвс, ногоо зулгааж идэхдээ яг морь шиг үйлдлүүд үзүүлдэг байна. Ганцаар амьдрах тапир Мъянмар, Малайз, Тайланд, Суматрад амьдардаг.
 
Мөн Төв болон Өмнөд Америкийн ойд ч бий. Төв Америкт амьдрах тарпирууд хамгийн том биетэй буюу хэмжээгээрээ илжигтэй адил байдаг. 
 
Мөн ихэвчлэн ойн гүнд намаг болон голтой ойр амьдардаг ба сэлэх чадвар сайтай. Өөрсдийн дайснаасаа зугтаж ус руу ордог. Өмнөд Америкийн тапируудын дайсан нь ягуар байдаг бол Азийн тапирууд бараас болгоомжлох хэрэгтэй байдаг байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Тапир гэх сонин амьтан   
Үзсэн: 2766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй