Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

2019-10-29 17:20:18

Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна.

Энэ хуралд оролцохоор ирсэн НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч хатагтай Д.Утойкамануг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, гадаад худалдаа эрхлэхэд үнэ, цаг хугацаа их зарцуулдаг тээвэр, транзит орнуудаас хамааралтай байдал зэрэг далайд гарцгүй орнуудад тулгардаг нийтлэг саад бэрхшээлийг даван туулах асуудлаар санал солилцов.


Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй