Шууд Chart

Монголын эмэгтэй сагсчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авав

2019-11-05 08:57:12

Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Эмэгтэй сагсан бөмбөгийн багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор болсон байна.

Харин Япон Улс зохион байгуулагч орны давуу эрхээ “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов.

Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын эмэгтэй сагсчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авав  
Үзсэн: 2603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй