Шууд Chart

“Баян Монгол” чуулга 50 жилийн ойгоо “тэмдэглэнэ”

2019-11-12 11:15:24

Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгвэл тус ойн баярын концерт энэ сарын 30-нд 16:00 цагт “Корпорейт” центрийн концертын танхимд болох аж.

Түүнчлэн уг тоглолтод "Баян Монгол" чуулга, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Ганбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, дуучин, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Солонго оролцох аж.

Түүнчлэн  “Баян Монгол” чуулгын ойн баярт урилгаар “Харанга”, “Никитон” хамтлаг, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг, Б.Хонгор болон дуучин Ж.Ариунжаргал нар оролцоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Баян Монгол” чуулга 50 жилийн ойгоо “тэмдэглэнэ”  
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй