Шууд Chart

УДЭТ-ын шинэ жүжгийн зохиолч, найруулагчаар Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна

2019-11-13 14:46:11

Хүүхдийн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох төсөл хэрэгжүүлэх багийн нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сард Улсын драмын эрдмийн театрт болсон билээ. Эл сонгон шалгаруулалтад найруулагч Г.Бадамрагчаа, Д.Амар болон Б.Хишигзаяа, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал нарын гурван баг оролцсон юм.

Тус төслийн багийн сонгон, шалгаруулалтыг УДЭТ-ын тушаалаар батлагдсан экспертийн багийн гишүүд шалгаруулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд, тус театрын уран сайхны зөвлөлийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, доктор, профессор, театрын зураач Ц.Эрдэнэцог, УДЭТ-ын МТА-ны дарга, соёлын тэргүүний ажилтан С.Энхболд нар ажилласан.

Ийн төслийн багийн сонгон шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын баг шалгарсан юм.

Тэгвэл УДЭТ-ын энэ оны дөрөв дэх шинэ уран бүтээлийн төсөл буюу зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдралын “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн нээлт ирэх сарын 14-нд болно.

Сонирхуулахад,   Мөн түүний “Ярьдаг мод” бүтээл тус наадамд дээрх номинациас гадна шилдэг эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан төрөлд тэргүүлж, "Гэгээн Муза"-гийн шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал хүртсэн билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УДЭТ-ын шинэ жүжгийн зохиолч, найруулагчаар Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна  
Үзсэн: 4237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 22:17
Saihan medee unshlaa. Bayr hvrgey
Зочин [127.0.0.xxx] 2019-11-15 22:17
Amjilt
Цэнгэлжаргал [127.0.0.xxx] 2019-11-15 07:04
Үнэхээр мундаг мой фень ккк
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 21:05
Nutgiin duudee amjilt husie
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 20:26
Маш гайхалтай мэдээг уншлаа. Дүүдээ том амжилт хүсье. Та нар чадлаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-14 19:56
мундаг шүү амжилт.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 19:41
Мундаг залуу. Маш том томоос том амжилт. Дэмжиж явдаг шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-13 17:37
Mundag shuu amjilt husey
ТУЛГА [127.0.0.xxx] 2019-11-13 15:57
Мундаг залуу зохиолч найруулагчдаа, баг хамт олонд нь баяр хүргэж өндөр амжилт хүсье. Гэр бүлээрээ үзнэ ээ.

Бидэнтэй нэгдээрэй