Шууд Chart

Жүжигчин Б.Амарсайханы "Хөх тэнгэрийн хязгаарт" кино олон улсын нээлтээ хийлээ

2019-11-18 17:11:47

“Ай Фай” продакшн болон “Номадиа” пикчерс Японы “Магнетайз инк” продакшнтай хамтран бүтээсэн "Хөх тэнгэрийн хязгаарт" уран сайхны кино 68 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “International Film Festival Mannheim-Heidelberg” хэмээх нэр хүндтэй наадмын нээлтийн киногоор шалгарч олон улсын нээлтээ хийсэн байна.

Уг наадам нь зөвхөн анхны болон хоёр дахь киногоо найруулж буй орон орны шинэ авьяаслаг найруулагчдын бүтээлийг сонгодгоороо онцлогтой аж.

Мөн Германы Mannheim болон Heidelberg зэрэг хотод  зохион байгуулагддаг бөгөөд 10 хоногийн турш Герман, АНУ, Хятад, Тайван, Латви, Иран, Япон зэрэг олон улсын 50 уран бүтээлийг өрсөлдүүлж, "Newcomer award”, “Talent award” болон "Special Jury award” шагналын эзнийг тодруулдаг юм байна.

Киноны зураг авалтын 80 хувь нь Монголд, 20 хувь нь Японд, пост-продакшн нь Франц улсад хийгдсэн бөгөөд ирэх жил Монгол болон Японд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно.

Сонирхуулахад, "Хөх тэнгэрийн хязгаарт" киноны дээрх хоёр хотод болсон нээлтийн үеэр үзвэрийн билет бүрэн дууссан аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жүжигчин Б.Амарсайханы "Хөх тэнгэрийн хязгаарт" кино олон улсын нээлтээ хийлээ  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй