
Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киноны үзлэг маргааш буюу энэ сарын 22-нд 09:00 цагт “Prime Cineplex” кино театрт дахин болно. Хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн тус бүтээлийн бэлтгэл ажил зургаан сар, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдэж, пост продакшн нь жил гаруй хугацаанд он дамжин үргэлжилсэн байна. Түүнчлэн олон улсын наадмуудын техникийн стандартыг хангах гэж дуу, дүрс, өнгөний ажилд ихээхэн анхаарал тавин ажиллажээ.
Сонирхуулахад, “Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тоглосон юм.
“Хөхөө” киноны үзлэг маргааш болно | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.