Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцов

2019-11-28 12:34:12

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.


Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцов  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй