Шууд Chart

Монгол Улсын Төрийн дуулал

2019-11-29 06:00:00

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

/Үг Ц.Дамдинсүрэн, ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж/

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.


Монгол Улсын Төрийн дуулал  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 14:38
Төрийн дуулал гэхээр төрд хамаарагддаг хүмүүст л зориулагдсан гэж ойлгохоор байгаа юм. Эндээс төр гэж чухам юу, хэн болохыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдана. Тэгээд бүүр өмчтэй тэр тутмаа газрын доорхи болон дээрх баялагийг өмчлөх эрхтэй баялаг бол хэн нэгний өмчлөлд хамаарах эд биш л баймаар, түүнийг ашиглаад ирэхээр л өмчийн эзэн тодрох учиртай баймаар. Харин хуулиар хамгаалалгдсан, тухайн орон нутгийн болон түүний үр дагаварт хамаарал бүхий иргэдийн оролцоотойгоор олзворлох, ашиглах асуудлыг хуулийн дагуу тогтоосноор өмчлөгч тодорхой болох учиртай санагдана. Төрийн өмч гэхээр түүнд хамаарал бүхий эрх мэдэлтнүүд энэ үгээр дөрөөлөн завших явдал газар авсныг анхаарч үзэх учиртай байтал, ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн гэдэг үг нэмснээр нийлбэр нь огтоос өөрчлөгдсөнгүй гэж үзэж болох юм. Төр энэ үг чихэнд хичнээн чимэгтэй ч таныг манийг хэзээ ч егүүтгэж болох аймаар халхавч болсныг анхаарч үзмээр санагдана.

Бидэнтэй нэгдээрэй