Шууд Chart

Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Давааг томиллоо

2019-11-29 19:47:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.


Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Давааг томиллоо  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэнэчимэг [127.0.0.xxx] 2019-12-05 22:07
Зөв хүн сонгожээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 22:17
Дипломат хүн олдохгүй байгаа. Яагаап гэвэл бүгд олон улсын хар тамхины сүлжээ наймаанд холбогдчихсон. Тэгээд ч гадаад яаманд дандаа хувиа хичээсэн адгийн шаарууд ихэнх нь байгаа. Ерөнхийлөгч маш зөв шийдвэр гаргасан.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 03:15
Их шүүмжлэгчид ѳѳрсдѳѳ ажил хийдэг юм шиг .Ажил хийдэг хүнийг том хѳршид томилно биз дээ.Ямар хүн гэж мэдээд яагаад томиллоо гээд байгаа улсууд вэ.Энэ хүнийг мэддэг юм уу.Мэдэхгүй байж
Irgen [127.0.0.xxx] 2019-11-30 16:47
Diplomat Hun Mongol Ulsad oldohgui l bgaa yum bhdaa
иргэн [127.0.0.xxx] 2019-11-29 21:38
том хөршдөө томилох Элчинг ийм хүнээр тавьж байдаг
zochin [127.0.0.xxx] 2019-11-29 21:10
Ebi Batalga 2 tsaagura muugui bololtoi gej..

Бидэнтэй нэгдээрэй