
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов.
Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин юм.
Гэрэл зургийг judoinside.com сайтаас авч ашиглав..
Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болголоо | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.