
Монголын соёлын өдрүүд урд хөршийн Бээжин хотод гурав хоног зохион байгуулагдаж, хаалтын ёслол Монгол, Хятадын хамтарсан урлагийн тоглолтоор өндөрлөжээ.
Өчигдөр Бээжин хотын Сувдан театрт болсон дээрх тоглолтод Монгол Улсын үндэсний симфони найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, ӨМӨЗО-ны урлагийн нэрт төлөөлөгчид оролцсон байна.
Түүнчлэн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-ийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, “Монголын кино өдрүүд”, үндэсний урлагийн тоглолт болжээ. Түүнчлэн Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 12 киног сонгож, БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн байна. Хятадын тал эдгээр бүтээлээс
.Бээжингийн Сувдан театрт Монгол, Хятадын урлагийн тоглолт боллоо | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.