Шууд Chart

Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ

2019-12-11 15:46:29

Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс 30 жилийн өмнө шинэ жилээр зохион байгуулж байсан “Кремлийн сүлд модны наадам”-ыг сэргээн хийх болсон тухай өнөөдөр мэдээллээ. Тухайн үед хүүхэд байхдаа оролцож байсан хүмүүсээс энэ наадмаа сэргээж хийгээч гэсэн санал, хүсэлт олноор ирсэн байна.

Иймээс “Кремлийн сүлд модны наадам-2019” үйл ажиллагааг энэ жилээс эхлэн хийхээр болсон гэж Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев ярилаа.

Онц сурлагатнууд болон авьяасаараа тодорсон хүүхдүүд оролцдог байсан энэхүү шинэ жилийг 1989 оноос хойш хийгээгүй. “Кремлийн сүлд модны наадам-2019” үйл ажиллагааны найруулагчаар 2011-2013 онд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулж байсан Валерий Шевченко ажиллаж байгаа гэсэн мэдээллийг зохион байгуулагчид өглөө.


Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй