
Монголын бүжгийн спортын холбооны Б.Содмягмар дасгалжуулагчтай "Master dance” клубийн зургаан тамирчин Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан “KLDSA 4th Malaysian open DanceSport championship” тэмцээнд амжилттай оролцлоо.
Үүнээс өсвөр насны ангилалд оролцсон Б.Насанбат, Б.Мөнхнаран нар стандартын – 5, стандарт – 3, ча ча, жайв, удаан вальс бүжгийн тэмцээнд тэргүүн байр, Латин - 3 бүжгийн нээлттэй тэмцээнд тавдугаар байр эзэллээ.
Харин хүүхэд насны ангилалд оролцсон С.Түвшинболд, Ч.Сарнай нар стандарт - 5 бүжгийн нээлттэй тэмцээнд тэргүүн байр, Латин - 5 бүжгийн нээлттэй тэмцээн гуравдугаар байр, ча ча, жайв бүжгийн тэмцээнд дэд байр эзэлсэн байна.
Мөн хүүхэд насны соло төрөлд оролцсон А.Энхжин жайв бүжгийн тэмцээнд тэргүүн, ча ча ча бүжгийн тэмцээнд дэд байр эзэлсэн бол Н.Гүнж латин 4 бүжгийн нээлттэй тэмцээний хагас финалд шалгарч шилдэг оролцогчдын нэг боллоо.






"Master dance” клубийн бүжигчид Малайзад болсон тэмцээнээс богц дүүрэн медаль хүртэв | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.