
Монгол, Хятад, Орос гурван улсын гоо бүсгүйн “Манжуурын мисс - 2019” тэмцээн энэ сарын 23-нд болсон талаар CCTV мэдээллээ.
Дээрх тэмцээнд гурван улс тус бүрээс 12, нийт 36 гоо бүсгүй оролцсон бөгөөд шүүгчид үндэсний хувцасны загвар, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн аж.
Түүнчлэн “Манжуурын мисс - 2019” олон улсын тэмцээнд Монгол Улсын баг хамгийн зохион байгуулалт сайтай багийн шагналыг хүртсэн бол галбирлаг бүсгүйгээр Макитра Есения, авьяаслаг гоо бүсгүйгээр Б.Болор, фото миссээр Головина Александра, олны таашаал хүртсэн гоо бүсгүйгээр Чэншиньи, олон улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон бүсгүйгээр Хуан Хүйпин, үндэсний хувцастай шилдэг загвар өмсөгчөөр Е.Урангоо нар шалгарчээ.
Сонирхуулахад, 2003 оноос эхлэн зохиогдсон тус тэмцээн "Эрүүл саруул, гоо сайхан, амар амгалан, нөхөрлөл" гэсэн уриатайгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотноо энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагджээ.
Ч.Анужин “Манжуурын мисс - 2019” тэмцээнд дэд байрт оров | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.