
Түүний аав Т.Намсрайжав 1965 онд ЗХУ-д Соёл урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсөж, Сүхбаатар, Дорнод аймгийн театрт болон Монгол кино студид найруулагчаар ажилласан.
Тэрбээр “Хил дээр” уран сайхны кинонд БНМАУ-ын баатар Гиваан, “Моторын дуу” киноны нэгдлийн дарга, “Тэнгэрийн муухай арилдаг” кинонд диспетчер, “Би чамд хайртай” кинонд хороон дарга, “Тэмцлийн оч” уран сайхны кинонд даалуучин Дорж, “Сахиул уу сахиус уу” кинонд согтуу жолооч, “Ацаг шүдний зөрөө” кинонд банкны Балдан, “Хөх өвсний нуур хөлгүй” кинонд тогооч Тулга, “Тоншуул” кинонд тэмээчин Барамсайд гээд 20 гаруй кинонд гол ба туслах дүр бүтээсэн билээ. Мөн “Шинэ хотын гэрэл”, “Дэгдээхэй нас”, “Давааны цаана даваа”, Тэнгэрийн муухай арилдаг, Бушхүүгийн үлгэр, Говийн зэрэглээ, Саруул талын ерөөл, “Жаргал даахгүйн зовлон”, “Ацаг шүдний зөрөө”, “Намар нахиалсан мод”, “Тэмцлийн оч”, “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ховор хүмүүс”, “Хүний хүн”, “Эргүүлэг” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд ассистент найруулагчаар ажилласан. Жүжигчин Бооёогийн ээж Л.Доржсүрэн ч мөн урлагийн хүн. Бооёо багаасаа л адтай, одтой хүү байжээ.




Өнөөдөр жүжигчин Бооёогийн төрсөн өдөр | ||
Үзсэн: 4946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.