Шууд Chart

Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо

2019-12-29 13:29:49

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсдээ амжилт гаргасан эрхмүүдэд гавьяат бол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо.

Ж.Чинбүрэн нь элэгний мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эмч бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж,  Монгол Улсыг хавдрын өвчлөлгүй болгох цаашдын үйлсэд нь амжилт хүслээ. 


Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй