Шууд Chart

МҮОНР-ын наадмын шилдэг нэвтрүүлгүүдийг MNB.mn сайтаас сонсоорой

2013-07-10 16:49:41

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1-р сувгаар цацагдаж буй Үндэсний их баяр наадамд зориулсан шилмэл нэвтрүүлгүүд MNB.mn сайтад нийтлэгдэж эхэллээ. Ингэснээр Үндэсний радиогийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, ур ухаанаар бүтсэн олон арван шилмэл нэвтрүүлгүүд үндсэн эфирээрээ цацагдсан даруйдаа манай сайтад нийтлэгдэж, уншигч таны сонорт хүрч байхаар болж байна. Уншигч та бүхэн үндсэн сувгаар сонсож амжаагүй сонирхол татсан нэвтрүүлгээ манай сайтын радио цэсээр орж, хүссэн үедээ сонсож болох юм. Мөн манай сайтад үндэсний радио, телевизийн хөтөлбөр бүрэн нийтлэгдсэн байгаа тул хөтөлбөрийн дагуу шууд эфирийг хүлээн авч сонсох боломж бүрдээд байна.

Дашрамд дурдахад Үндэсний радиогийн уран бүтээлчид “Төр шашны цэнгэл” цуврал нэвтрүүлэг, “Амгайн чимээ” уран сайхны нийтлэл, “Нар буцахын шалтгаан” нэвтрүүлэг, “Туг, сүлд, далбаа” уянгын нийтлэл,”Ардын засгийн анхны наадам” сурвалжилсан тэмдэглэл, “Төрийн түмэн эх” уртын дууны тухай нэвтрүүлэг, “Би Монгол хүн” цуврал, “Түүхнээ мөнхрөх их аварга” цуврал нэвтрүүлгүүдийг бэлдэн та бүхэндээ хүргэж, MNB.mn сайт уншигч танд түгээж байна. Таалан соёрхоорой.

 

Нийтэлсэн: Э.Болор

МҮОНР-ын наадмын шилдэг нэвтрүүлгүүдийг MNB.mn сайтаас сонсоорой  
Үзсэн: 3227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй