
Тэрбээр,
“Талын сайхан Монголоос минь
Тахал зовлон хол байг
Танан цагаан тэнгэрээс минь
Таалал ивгээл хурлаж байг!
Тэнхээт сайхан түмнээс минь
Тэрслүү бүхэн холуур байг
Тэнүүн сайхан нутгаас минь
Тэнэсэн нян дальдчиж байг!
Хийсэх тэр хар тахал
Хилийн минь цаана бөхөж дарагдаг
Хилэнт түмний гай барцад
Холын чанадад хоригдож мохог!
Хөнөөгч тэр бичил биетүүд
Хөлдөж хөшөөд үтэр тонилог
Хувьсах тэр хувалз хорхойнууд
Хуваагдаж задраад шатаж мөхөг!
Дэгдсэн тахал дэгэнд орж
Дэлгэрсэн тархалт хоригт зогсож
Дэвэрсэн айдас сэрэмж тодолж
Дэлдэх харанга сонор хурцлаг!
Сар нарандаа сайтар залбирч
Сан утлагаа сахин үйлдэж
Санаа сэтгэлээ зөвд залж
Сайхан бүхнийг сүслэн дуудаж
Зүрх зоригоо чангалан хөглөж
Зүлгэж биеэ ачлан тордож
Зул галаа сайтар бадрааж
Зугаа цэнгэлээ түрхэн азнацгаая!
Агаар салхиа аргадан ивлэгэж
Ард түмнээ даатган залбирч
Айлчин гийчдээ алгуурлан хорьж
Аян хөдөлгөөнөө шалавлан зогсоож
Амттан чихрээс алсуур байцгаая
Аарц цайгаа ахиухан хүртэцгээе
Ариун цэврийг чандлан сахиулцгаая
Амар жаргалангаа батлан хамгаалцгаая!
Эзэнт Монголын эрхшээгч сахиуснууд эрчилж босог ээ
Элгэн түмнийхээ энх амрыг сахиж хамгаалаг ээ
Эх дэлхийд түвшин амгалан түгэн дэлгэрэг ээ
Эвийн хүчинд энхийн гал асаж мандаг ээ!” гэжээ.
Талын сайхан Монголоос минь тахал зовлон хол байг... | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.