Шууд Chart

Уучлах гэдэг ухааных

2020-01-31 11:29:32

Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтад оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш 5 кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч даалгаврыг биелүүлжээ.

Багш анги руу ороод өөр рүү нь хариулт нэхсэн нүдээр харах сурагчдадаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг, нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана.

Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв.

Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багш аа, ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна. Багш аа, төмс ялзарч эхэлсэн. Би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ.

Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачааг үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд, бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм” гэж хэлжээ.


Уучлах гэдэг ухааных  
Үзсэн: 3859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сараа [127.0.0.xxx] 2024-04-23 09:42
Үнэхээр ойлгож байна аа

Бидэнтэй нэгдээрэй