Шууд Chart

Рокит Бэй “шинэ бүтээл”-ийнхээ нээлтийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ

2020-02-04 15:31:55

Реппэр, жүжигчин, продюсер “Авьяаслаг Монголчууд” болон Америкийн CBS телевизийн “The world’s best” шоуны шүүгч Рокит Бэй буюу О.Баярсайханы шинэ төсөл ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан байна. Энэхүү тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөнө.

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ.

Сонирхуулахад, “Fragile” тоглоом нээлтээ хийсний ард Монгол Улсаас холбогдож тоглоход үнэ төлбөргүй юм байна.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рокит Бэй “шинэ бүтээл”-ийнхээ нээлтийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй