Шууд Chart

Монголын шигшээ баг Серби, Словений багтай хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байна

2020-02-06 14:26:18

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Европ болоод дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлогч Серби, Словен Улсын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байна.

“Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэгийн Бангалор хотод болох бөгөөд олимпын эрх олгох энэхүү тэмцээний гол бэлтгэлээ Европт хангаж байгаа юм.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга, тамирчдаар ОУХМ Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Ананд нар явж байна.

Олимпын бэлтгэлийн тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нд Сербийн Суботица хотод хийсэн бол хоёрдахь тэмцээн Словенийн Любляна хотод энэ амралтын өдрүүдэд болно. Манай сагсан бөмбөгчид тус тэмцээнд талбайн эзэн Словен болон Канад улсын багуудтай нэг хэсэгт оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ баг Серби, Словений багтай хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байна  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй