Шууд Chart

Холливуд солонгос найруулагч Бун Жун У-д “бууж өглөө”

2020-02-10 12:49:04

Калифорнийн алдарт “Долби” театрт үргэлжилж буй Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөх тийшээгээ хандаж “гол” номинацын эзэд тодорлоо.

Азидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулаад байгаа Солонгос найруулагч Бун Жун У Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Parasite" буюу “Шимэгч” бүтээлээрээ шилдэг эх зохиол, шилдэг гадаад хэл дээрх шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг хүртснээс гадна хамгийн гол шагнал болох шилдэг кино төрөлд Оскар хүртлээ.

Ийн тэрбээр энэ өдрийг хүртэл Өмнөд Солонгосчуудад хаалттай байсан АНУ-ын Кино Академийн хаалгыг хүч түрэн орж чадсан төдийгүй

Ташрамд дуулгахад, найруулагч Бун Жун У-ийн "Parasite" бүтээл шилдэг кино төрөлд Холливудын киночдын бүтээсэн “Ford v Ferrari”, “The Irishman”, “Jojo Rabbit”, “Joker”, “Little Women”, “Marriage Story”, “1917”, “Once Upon a Time in Hollywood” кинотой өрсөлдөж ялалт байгуулж байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Холливуд солонгос найруулагч Бун Жун У-д “бууж өглөө”  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hha [127.0.0.xxx] 2020-02-10 15:07
Хэт дээш нь шидчихлээ. Шилдэг эх зохиол, шилдэг гадаад хэл дээрх бол яг болж байна. Шилдэг кино шилдэг найруулагч бол арай ахадсан бөлгөө...
зочин [127.0.0.xxx] 2020-02-10 13:37
Ийм арчаагүй атаархуу гарчиг өгөхөө болиоч ээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 13:49
Ийм арчагүй мэдэмхий байхаа болиоч ээ. Гарчиг сэтгүүлчийн мэдлийнх.

Бидэнтэй нэгдээрэй