Шууд Chart

Мисс А.Баярцэцэг, Сон Хюн Мин нар “Adidas” брендийн нүүр царай боллоо

2020-02-28 12:53:26

Жүжигчин, мисс А.Баярцэцэг, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигээ багийн ахлагч, “Пример лиг”-ийн тоглогч Сон Хюн Минтэй хамт спорт хувцасны “Adidas” брендийн сурталчилгааны нүүр царай болсон. Тэгвэл . Уг сурталчилгааны зураг авалтыг Их Британид хийсэн аж.

Сонирхуулахад, "Дэлхийн мисс-2016" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэг жүжигчин мэргэжилтэй. "Марко Поло" цуврал, "Attrition" зэрэг гадны томоохон уран бүтээлд уригдан тоглож байсан.

Мөн А.Баярцэцэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Флоренцын “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-аас "Хөх тавилан" киноны гол дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мисс А.Баярцэцэг, Сон Хюн Мин нар “Adidas” брендийн нүүр царай боллоо  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй